baaz team

Новасофт ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш хямд, чанартай бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэгч компани болохын төлөө шинэ техник, технологи болон чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.
Бид үүлэн тооцоололд суурилсан өөрсдийн БРЭНД бүтээгдэхүүнийг бий болгож, үйлчилгээ хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

БААЗ систем нь бидний бүтээл, бидний тэмүүлэл юм.

Мэдээллийн технологийн инженерүүд болон нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн манай баг бизнесийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх, бизнесийг дэмжих гайхалтай системийг боловсруулахаар хичээн зүгтэж байна.

Манай баг болон манай хэрэглэгчдийн хувьд БААЗ систем нь үнэ цэнэтэй хөрөнгө байх болно.