Лавлах цэс


Лавлах цэс

Энэхүү цэст системийн хэрэглэгчид болон харилцагчид, ажилчдын мэдээлэл бүртгэгдэхээс гадна эхний үлдэгдэл , дансны төлөвлөгөө, ханшийн мэдээ, тохиргоо бусад гэсэн дэд цэсүүд багтана.

Дансны төлөвлөгөө
Сангийн яамнаас батлагдсан холбогдох журмын дагуух дансны төлөвлөгөөг санал болгоно.

Ханшийн мэдээ
Систем Монгол банкны валютын албан ханшийн мэдээллийг www.mongolbank.mnвебсайтаас автоматаар татаж хадгалах бөгөөд хэрэглэгч өөрөө ханшийн мэдээллийг шивж оруулах шаардлагагүй.

Ерөнхий журнал


Ерөнхий журнал

Гүйлгээ
Энэ цэсээр ажил гүйлгээг дансанд бүртгэж журналын бичилт үүсгэх, засах, устгах, журналын бичилтүүдийг үзүүлэлт болгоноор шүүж харах, хэвлэх, экспорлох боломжтой.

Дансны хуулга
Данс тус бүрийн гүйлгээг дурын хугацааны интервалаар, харьцсан данс, харилцагчаар шүүж харах боломжтой.

Гүйлгээ баланс
Сонгосон хугацаагаар гүйлгээ балансийг нийт дансны хувьд эсвэл нэг дансны хувьд харах, хэвлэх, экспортлох боломжтой.

Ерөнхий дэвтэр
Сонгосон хугацаагаар гүйлгээ гарсан данс тус бүрээр ажил гүйлгээг дэлгэрэнгүй болон хураангуй (товчоо) байдлаар харуулна. Хэвлэх, экспортлох, тухайн нэг дансаар шүүх боломжтой.

Ханшийн тэгшитгэл
Зөвхөн гүйлгээ хийх огноог тохируулж “ханш тэгшитгэх” товчийг дарсанаар ханшийн тэшитгэлийн гүйлгээг систем автоматаар хийж ханшийн зөрүүний бодит бус ашиг алдагдлыг тооцоолно.

Мөнгөн хөрөнгийн бүртгэл


Мөнгөн хөрөнгийн бүртгэл

Орлого, Зарлага
Мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг бүртгэж, журналын бичилт үүсгэх, бэлэн мөнгөний орлого зарлагын баримт хэвлэх боломжтой.

Гүйлгээнүүд
Мөнгөн хөрөнгийн модулиар хийгдсэн гүйлгээний жагсаалт журналын дугаараар дэс дараалан харагдана. Огноо, харилцагч, журналын дугаараар шүүх болон хэвлэх, экспортлох боломжтой.

Кассын нярав
Кассын дэвтэр хөтлөх няравыг бүртгэнэ. Хэдэн ч нярав бүртгэгдэж болно.

Кассын дэвтэр
Кассын нярав кассын дэвтрийг хөтлөнө. Дэвтрийн бичлэг журналд холбогдохгүй ба бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт хэвлэгдэх боломжтой.

Кассын дэвтэр журналд хуваарилах
Кассын дэвтрийн бичлэгийг нягтлан бодогч холбогдох дансанд бүртгэж журналд хуваарилна. Нягтлан бодогчийн кассын гүйлгээ шивэх ажлыг хөнгөвчилнө.

Авлага, өглөгийн бүртгэл


Авлага, өглөгийн бүртгэл

Хураангуй
Харилцагч тус бүрийн авлага, өглөгийн гүйлгээ үлдэгдлийг данс хамаарахгүй нэгтгэж харуулна. Сонгосон хугацаагаар, нэг харилцагчийн хувьд шүүх боломжтой.

Дэлгэрэнгүй
Авлага, өглөгийн тухайн дансны хувьд харилцагч тус бүрээр ажил гүйлгээг дэлгэрэнгүй байдлаар шүүн харуулна. Хэвлэх, экспортлох боломжтой.

Нэхэмжлэл
Нэхэмжлэл үүсгэж хадгалах, хэвлэх, журналд холбох боломжтой. Үүссэн нэхэмжлэлүүд архивлагдан хадгалагдах ба харилцагчидад нэхэмжлэлийг имэйлээр шууд илгээх боломжтой.

Товчоо
Авлага, өглөгийн дансны гүйлгээг харилцагчаар товчоолон данс тус бүрээр харуулна. Дансыг нийтэд нь эсвэл хэд хэдээр нь сонгон харах боломжтой.

Бараа материалын бүртгэл


Бараа материалын бүртгэл

Бараа
Системд бүртгэлтэй бараа материалын нэр төрлийн бүртгэл байх бөгөөд барааг ангилан, кодлож бүртгэнэ.

Байршил
Байршил бүрийг хариуцсан бараа материалын нярав бүртгэгдэх бөгөөд нярав өөрийн эрхээр системд хандан бараа материалын бүртгэл хөтлөх боломжтой.

Орлого
Бараа материалыг орлогодоход худалдан авалт, татан авалт гэсэн 2 гүйлгээний цонхны аль нэгийг ашиглах бөгөөд татан авалт цонхоор бэлтгэх зардлыг бараа материалын өртөгт хуваарилах шаардлагатай гүйлгээг хийхээр тохируулсан.

Зарлага
Борлуулалт, зарлага, байршил хоорондын хөдөлгөөнийг бүртгэнэ. Борлуулалтын хувьд гүйлгээ бүрт дурын үнийг гараас оруулах боломжтой.

Өртөг тооцох
Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг борлуулалтын гүйлгээ хийгдэх тухай бүр автоматаар тооцох боломжтой.

Цалингийн бүртгэл


Цалингийн бүртгэл

Даатгуулагчийн төрөл
Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон шимтгэлийн хувь хэмжээг зөв тооцоолох үүднээс даатгуулагчийн төрлөөр шимтгэлийн хувь хэмжээний бүртгэлийг харуулна.

Цалин тооцох
Ажилчдын цалинг урьдчилгаа цалин, сарын эцсийн цалин гэсэн 2 хэлбэрээр тооцож журналын бичилтийг хийнэ. Цалин модулаар хийгдсэн гүйлгээний жагсаалтыг харуулна.

Тайлан
Цалинтай холбоотой нийгмийн даатгалын болон ххоат-ын тайлангуудыг боловсруулах бөгөөд хэлтэс нэгжээр, ажилтан тус бүрээр цалингийн тооцооллыг харуулна.

Үндсэн хөрөнгийн бүртгэл


Үндсэн хөрөнгийн бүртгэл

Дэлгэрэнгүй бүртгэл
Үндсэн хөрөнгө тус бүрийг кодлон бүртгэж хөрөнгийн хөдөлгөөн, хуримтлагдсан элэгдэл, үлдэгдэл өртгийн дүнг данс тус бүрээр болон нийт үндсэн хөрөнгийн хэмжээнд нэгтгэн харуулна.

Өртгийн өөрчлөлт
Энэхүү дэд цэсээр капиталжуулах болон дахин үнэлгээ хийх үеийн үндсэн хөрөнгийн өртгийн өөрчлөлтийг бүртгэнэ.

Орлого, Зарлага
Хөрөнгийг орлогодохдоо шаардлагатай мэдээллүүдийг бүрэн гүйцэд оруулснаар дэлгэрэнгүй бүртгэл болон элэгдэл тооцох дэд цэсүүдийг ашиглахад хялбар болгодог.

Элэгдэл
Үндсэн хөрөнгө тус бүрээр сар, сараар элэгдэл тооцож журналд хуваарилна.