Хэрэглэгч бүрт ҮНЭГҮЙ ТУСЛАМЖ

БААЗ системийг ашиглахад тань Бид утсаар, имэйлээр,
сургалтаар зөвлөгөө өгч, тусалж дэмжих болно.

БААЗ системд ашиглаж буй үг, хэллэгийг ямар утгаар ашиглаж буйг тайлбарлан бичив.

БААЗ систем

Новасофт ХХК-ийн брэнд бүтээгдэхүүн болох Санхүү, бүртгэлийн онлайн системийг;
* БААЗ систем нь олон модулиудаас бүрдэнэ

Модуль

Дангаар нь ашиглаж болох, үйлчилгээний төлбөр тооцогдох модулийг;
* Жишээ нь: БААЗ Цалин, БААЗ Бараа материал, БААЗ Санхүү

Компани

БААЗ систем дээр үүсгэсэн байгууллага, ААН-ийг;
* Нэг компанид нэг эсвэл хэд, хэдэн модулийг сонгон ашиглаж болно.

Үйлчилгээний төлбөр

Тухайн компанид сонгон ашиглаж буй модуль(ууд)-аас хамааран төлөх төлбөрийг;

Үйлчилгээний хугацаа

Үйлчилгээний төлбөрт тохирох хязгаарлалтгүйгээр ашиглах хугацааг;
* Үйлчилгээний хугацаа нь 30 хоногоор тооцогдоно.

Бүртгүүлэх

Бүртгүүлэх товчийг дарж бүртгүүлнэ. Бүртгэл нь имэйл хаягийг ашиглах тул имэйл хаягаа зөв оруулж, имэйлээ шалгах хэрэгтэй. "Бүртгүүлэх дараалал"-ыг харна уу
* Хэрэв БААЗ системд бүртгэлтэй бол дахин бүртгүүлэх шаардлагагүй.

Системд нэвтрэх

Бүртгүүлсэн имэйл хаяг, нууц үгээ оруулж системд нэвтрэн орно.
* Нууц үгээ мартсан бол сэргээх боломжтой.

Туршилтын компани үүсгэх

“Туршилтын компани” товчийг дарж, туршиж үзэх зорилгоор ашиглах компанийг үүсгэнэ.
* Туршилтын компани нь 30 хоногийн дараа автоматаар устана.

Компани үүсгэх

"Шинэ компани" товчийг дарж, өөрийн компаниа үүсгэнэ. Компани үүсгэх үед ашиглах модуль(ууд)-ыг сонгоно.
* Үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй бол хязгаарлалт хийгдэнэ.

Компани сонгож нэвтрэх

Компанийн жагсаалтаас нэвтрэн орох компанийг сонгож нэвтэрнэ.

БААЗ систем хэнд зориулагдсан бэ?

Жижиг, дунд аж ахуйн нэгжийн НББ хөтлөх болон худалдаа, үйлчилгээний газруудын бүртгэл хөтлөхөд зориулагдсан. БААЗ системийн модулиудаас өөрийн үйл ажиллагаанд тохирохыг сонгож ашиглана.

Модулиудыг хэрхэн сонгож авах вэ?

БААЗ системд нэвтрэн орсоны дараа "Шинэ компани" товчийг дарж компани үүсгэнэ. Компани үүсгэх үед ашиглах модуль(ууд)-ыг сонгоно. Мөн компанийн жагсаалтаас компаниа сонгож "Засах" үйлдлийг хийх үед модуль нэмж сонгох боломжтой.

БААЗ системийн үйлчилгээний төлбөр гэж юу вэ?

БААЗ систем нь онлайн үйлчилгээ юм. Үйлчилгээний төлбөр нь БААЗ системийг ашиглах урьдчилсан төлбөр байна. Үйлчилгээний төлбөрийн хэмжээ нь Та ямар модуль сонгон ашиглаж байгаагаас хамаарна.
* Дэлгэрэнгүй мэдээллийг "Үнэ тооцох" хуудаснаас харна уу.

Үйлчилгээний төлбөрийг яаж төлөх вэ?

Үйлчилгээний төлбөрийг дараах хэлбэрүүдээр төлөх боломжтой.
- Онлайнаар
- Гар утсаар (Most Money)
- БААЗ урьдчилсан төлбөрт картаар
- Банкаар болон бэлнээр
* Үйлчилгээний төлбөр төлөхтэй холбоотой харилцааг "Төлбөрийн нөхцөл"-өөр зохицуулна.

Одоогийн БААЗ систем дээрх бүртгэлээ шинэ БААЗ систем руу яаж оруулах вэ?

Бид БААЗ системээс хөрвүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Бэлэн болсон үед хэрэглэгчдэд мэдэгдэл илгээнэ. Хэрэглэгч хөрвүүлж оруулахыг зөвшөөрсөн үед хөрвүүлэлтийг хийнэ.

Сургалт

Та БААЗ санхүү, бүртгэлийн онлайн системийг анх удаа ашиглах гэж байна уу? Эсвэл БААЗ системийг ашиглах явцад ойлгомжгүй, хүндрэлтэй асуудлууд гарч ирэв үү? Хэрэв тийм бол таныг бид сургалтандаа урьж байна.

Сургалтын зорилго: Суралцагчдад БААЗ санхүү, бүртгэлийн онлайн системийг ашиглан байгууллагын санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлан гаргах дадал олгох, БААЗ системийн модулиудын онцлог давуу талуудын талаар бүрэн ойлголттой болгоход оршино.

Сургалтын агуулга:
- Өгөгдлийг хялбаршуулсан жишээ бодлого бодох
Хэзээ: Даваа ~ Лхагва гарагуудад, 10:00 ~ 13:00 цагт
Хаана: Новасофт ХХК-ийн байранд
Хэн хамрагдах: Нягтлан бодогч, байгууллагын санхүүгийн тайлан гаргах ажилтан, бизнес эрхлэгч, оюутан
Төлбөр: Үнэгүй
Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо DHL (ДиЭйчЭйл) компанийн байр, 5 давхар, 502 тоот
Нэмэлт тайлбар:
- Сургалтыг чанартай хүргэх үүднээс нэг удаад 5 хүнийг хамруулна.
- Оролцогч өөрийн тохиромжтой өдрийг сонгон сургалтанд бүртгүүлэх боломжтой.
- Оролцогч сургалтанд ирэхээсээ өмнө БААЗ системд бүртгүүлсэн байвал зохимжтой.
- Оролцогч өөрийн зөөврийн компьютерээ авчирах боломжтой.

Сургалтанд дараах хаягаар бүртгүүлнэ үү. Бүртгүүлэх

Сургалтын талаарх мэдээллийг 7000-7001 утсаас лавлаарай.

Excel яагаад урт хугацааны шийдэл биш вэ?

Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд санхүүгийн бүртгэлээ ихэвчлэн Microsoft Excel програм дээр хөтөлж эхэлдэг. Энэ нь тодорхой цаг хугацааг хүртэл үргэлжилдэг. Компани өсч хөгжихийн хэрээр бүртгэлийн ажил төвөгтэй болж, мэдээллийн эмх цэгцтэй, бүрэн зөв, найдвартай байх шаардлагатай тулгардаг. Мөн санхүүгийн мэдээлэлтэй олон хүмүүс харьцах, мэдээллийг нэгтгэх, тайлагнахад хүндрэлтэй болж ирдэг.

Бизнесийн үйл ажиллагаанд чухал шийдвэрүүдийг гаргахад санхүүгийн олон төрлийн тайлан, мэдээг богино хугацаанд гаргах нь чухал. Энэ бүхэнд Microsoft Excel програм зарим тохиолдолд тохиромжтой боловч үйл ажиллагаанд цаг хэмнэхээсээ илүү, цаг алдах тохиолдол бий болгодог.

Excel програмыг бусад төрлийн програмтай харьцуулсан байдлыг "Онлайн програмыг сонгоход юуг анхаарах вэ?" хэсгээс харна уу.

Бүртгэлийн програмаа хэрхэн сонгох вэ?

Компьютерийн програмууд дараах төрөлд ангилагдана.

#ТөрөлТайлбар
1Дан програм
  • Компьютерт суулгаж (инстал хийж) ашиглах програм. Жишээ нь Micrsoft Word, Excel зэрэг.
  • Үүссэн файл (өгөгдөл) нь суулгасан компьютерт хадгалагдана.
  • Хамгаалах, арчлах ажиллагаа хэрэглэгчээс хамаарна
2Клиент сервер програм
  • Клиент компьютер буюу хэрэглэгчийн компьютерт суулгаж (инстал хийж) ашиглах програм. Ихэвчлэн хэрэглэгчийн захиалгаар хийгдсэн програмууд байдаг.
  • Клиент болон сервер компьютерууд дотоод сүлжээгээр эсвэл интернэтээр холбогдоно.
  • Үүссэн файл (өгөгдөл) нь сервер компьютерт хадгалагдана.
3Онлайн програм
  • Нэмэлт програм суулгахгүй интернэтээр ашиглах боломжтой вэб програмууд. Үүнийг өөрөөр клауд технологи буюу програмын үйлчилгээ (Software as as Service) гэж нэрлэж байна. Жишээ нь Microsoft Office 365, Dropbox, Baaz зэрэг.
  • Үүссэн файл (өгөгдөл) нь үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютерт хадгалагдана.

Дараах жишээгээр ямар тохиолдолд аль төрлийн програмыг сонгох боломжтойг харуулав.


Жишээ тохиолдлуудДан програмКлиент сервер програмОнлайн програм
Програмыг зөвхөн нэг л комьютер дээр ашиглана.
Програмыг зөвхөн байгууллагын хүрээнд хэд хэдэн комьютер дээр ашиглана.
Програмыг хаанаас ч, дурын компьютераас ашиглана.

Бүртгэлийн програмаа сонгохдоо ямар төрлийн бүртгэл хөтлөхөөс хамааран бэлэн програм худалдан авах эсвэл өөрсдийн шаардлагад тохируулан захиалгаар хийлгэж авах боломжтой.

Програм ашиглахаар шийдсэн бол юуг анхаарах вэ?

Өөрийн үйл ажиллагаанд програм ашиглахаар шийдсэн бол худалдан авах, ашиглах, арчлахтай холбоотой асуудлуудыг шийдсэн байх хэрэгтэй. Үүнд:

Шийдэх асуудлуудАсуудлын агуулга
Техникийн орчин хангагдсан эсэх
  • Одоо байгаа компьютерийн техникийн хүчин чадал хангалттай эсэх
  • Нэмж сайжруулах, хөрөнгө оруулалт хийх эсэх
  • Интернэт холболт хийх эсэх
Програмыг худалдан авах, үйлчилгээ авах үнийг судалсан эсэх
  • Худалдан авах, үйлчилгээ авах үнийг судлах
  • Лизенцийн төлбөр зэрэг нэмэлт төлбөртэй эсэх
  • Үнийг нэг удаа эсвэл сар бүр, жил бүр төлөх эсэх
Програмыг ашиглахтай холбоотой гарах зардлыг тооцсон эсэх
  • Вэб сайтын (домайн) хаягийн түрээсийн үнэ төлөх эсэх
  • Вэб сайт байршуулах үйлчилгээний үнийг төлөх эсэх
  • Нууцлал хамгаалалтын програм, төхөөрөмжийн зардал гарах эсэх
Ажилчдын чадавхи хангалттай эсэх
  • Ажилчдыг сургах, дадлагажуулах эсэх
  • Ажлын байрны хуваарилалт хийгдэх эсэх
Техникийн үйлчилгээ, арчилгаа
  • Техникийн үйлчилгээг хэн хариуцах
  • Програмын алдаа, засварыг хэн хариуцах
  • Нэмэлт өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжтой эсэх

Онлайн програмыг сонгоход юуг анхаарах вэ?

Доорх үзүүлэлтүүдээр Microsoft Excel програм, уламжлалт програм болон онлайн програмыг харьцуулан харуулав. Онлайн програмын хувьд хэрэглэгчийн мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах нь чухал асуудал байдаг. Үүнийг нууцын бодлого болон үйлчилгээний нөхцлөөр зохицуулах бөгөөд хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгч 2 тал харилцан зөвшөөрч мөрдөнө.

Хэрэглэгч Таньд зөвлөхөд ямар програм сонгохоо шийдэхийн тулд програмын бодлого, үйлчилгээний нөхцөл зэрэгтэй сайтар танилцахыг зөвлөж байна.

ҮзүүлэлтExcel програмУламжлалт програм (*)Онлайн програм (**)
Үнэ зардалТөлбөр өндөр

1 удаа худалдаж авна. Шинэ хувилбарт нэмэлт төлбөр төлнө.

Төлбөр өндөр

1 удаа худалдаж авна. Зарим тохиолдолд лицензийн төлбөр төлнө.

Төлбөр бага

Хэрэглэх үедээ үйлчилгээний төлбөр төлнө.

Техникийн шаардлагаExcel програмын техникийн шаардлагаас хамаарнаПрограмын техникийн шаардлагаас хамаарнаТехникийн шаардлага тавигдахгүй
Интернэт холболтШаардлагагүйШаардлагагүйШаардлагатай
Програмыг суулгах, тохируулахХувь хүн өөрөөХувь хүн өөрөөШаардлагагүй
Хэзээ ч, хаанаас ч ашиглахБоломжгүйБоломжгүйБоломжтой
Өгөгдөл оруулах үеийн алдааг шалгахАлдаа гарах эрсдэл өндөрӨгөгдлийн алдааг шалганаӨгөгдлийн алдааг шалгана
Бүртгэл, тайлангийн уян хатан байдалӨөрт тохируулан өөрчлөнөПрограмыг шинэчлэх хүртэл боломжгүйПрограмыг шинэчлэх хүртэл боломжгүй
Олон хэрэглэгч зэрэг ашиглах, эрхийн хязгаарлалт хийхБоломжгүйБоломжтойБоломжтой
Эрсдлээс хамгаалах (вирус, хулгай, гэмтэл г.м)Хувь хүн өөрөөХувь хүн өөрөөХамгаалагдсан
Өгөгдлийн нөөц хийхХувь хүн өөрөөХувь хүн өөрөөАвтоматаар хийгдэнэ
Мэдээллийн нууцыг хамгаалахХувь хүн өөрөөХувь хүн болон програмын бодлогоХувь хүн болон үйлчилгээ үзүүлэгч

Үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогыг 2 тал зөвшөөрч мөрдөнө.

Бусад мэдээллийн системтэй холбогдох (төрийн байгууллага, банкны систем г.м)БоломжгүйХязгаарлагдмалБоломжтой

(*) Компьютерт суулгаж ашигладаг програм
(**) Вэбэд (үүлэн тооцоололд) суурилсан програм

Програм ашиглахад ямар зардал гарах вэ?

Өөрийн шаардлагад нийцсэн програмыг сонгож худалдан авч, ашиглах явцад ямар зардал гарч болохыг мэдэж байх нь зөв юм.

ЗардалДан програмКлиент сервер програмОнлайн програм
Техникийн орчинг сайжруулах        
Лицензийн төлбөр (жилээр)  *  *
Үйлчилгээний төлбөр (сараар)    
Техникийн үйлчилгээ, арчилгааны зардал ** **

(*) Тухайн програмын анхны худалдан авалтын үнээс гадна “лизенц”-ийн буюу ашиглалтын хугацааг сунгах төлбөр (гэрээнд тусгагдсан тохиолдолд)
(**) Програмтай холбоотой засвар, нэмэлт өөрчлөлт хийх нэмэлт төлбөр (гэрээнд тусгагдсан тохиолдолд)

Бүх модулийг агуулсан ҮНЭГҮЙ хувилбарыг туршиж үзэх боломжийг ашиглана уу.

Туршиж үзэх