ТАТВАРЫН БҮРТГЭЛ

ОНЛАЙН ОЛИМПИАД 2014

"Татвар төлөгчдийн өдөр" болон "ТМЗ" нийгэмлэгийн 10 жилийн ойг угтан нээлттэй, онлайн олимпиадыг зохион байгуулж байна. Олимпиадад татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, нягтлан бодогч, татварын улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан Та бүхнийг оролцохыг урьж байна.

ЗОРИЛГО

Тус олимпиад нь татварын бүртгэлийн чиглэлээр орон даяар нээлттэй зохион байгууллагдах бөгөөд оролцогчдын ур чадварыг нээн илрүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээ бий болгох үндсэн зорилготой.

ХАМРАХ ХҮРЭЭ

Олимпиадад оролцогчдыг мэргэшлийн түвшингээр дараах бүлгүүдэд хуваах бөгөөд бүртгүүлэх үедээ олимпиадад оролцох өөрийн түвшинг сонгоно.

1-р бүлэг: Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид
2-р бүлэг: Нягтлан бодогчид
3-р бүлэг: Татварын улсын байцаагчид
4-р бүлэг: Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан сурагчид

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХУГАЦАА

Олимпиад нь 2 үе шаттайгаар зохион байгууллагдана.

1-р үе шат: 2014 оны 4-р сарын 30-нд 14:00 - 16:30 цагийн хооронд онлайнаар
2-р үе шат: 2014 оны 5-р сарын 10-нд 11:00 - 16:00 цагийн хооронд танхимд

БҮРТГЭЛ

Олимпиадад оролцохыг хүсэгчид 2014 оны 4-р сарын 1-ний 9:00 цагаас 2014 оны 4-р сарын 28-ны 18:00 цагийн хооронд онлайнаар www.baaz.mn сайтад бүртгүүлнэ. Бүртгэл үнэ төлбөргүй.

Тэмцээнд бүртгүүлэх дараалал:
(Хэрэв тa Baaz системд бүртгэлтэй бол 2 дахь алхам руу шилжинэ үү.)
1. Ta Baaz системд бүртгэлгүй бол товчийг дарж бүртгүүлнэ.

2. товчийг дарж Baaz системд нэвтрэн орно.

3. "Татварын бүртгэл олимпиад" хуудас руу орж тэмцээнд бүртгүүлнэ.

Хамтран зохион байгуулагчид:

Тэмцээний удирдамж-тай танилцана уу.

Холбоо барих утас: 7000-7001
www.facebook.com/baazmn