ТАТВАРЫН БҮРТГЭЛ

ОНЛАЙН ОЛИМПИАД 2015

ЗОРИЛГО

Олимпиад нь татварын бүртгэлийн чиглэлээр орон даяар нээлттэй зохион байгууллагдах бөгөөд санхүү, татварын салбарт ажиллаж байгаа болон суралцагчдын мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журмын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээ бий болгох үндсэн зорилготой.

ХАМРАХ ХҮРЭЭ

Олимпиадад Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх аваагүй нягтлан бодогчид болон их дээд сургуулийн оюутан оролцоно.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХУГАЦАА

Олимпиад нь 2 үе шаттайгаар зохион байгууллагдана.

1-р үе шат: 2015 оны 4-р сарын 28-нд 14:00 - 16:30 цагийн хооронд онлайнаар
2-р үе шат: 2015 оны 5-р сарын 7-нд 11:00 - 15:00 цагийн хооронд танхимд зохион байгуулна.

ШАГНАЛ

1-р байр: Өргөмжлөл, 1,000,000 төгрөг, BAAZ системийг ашиглах 1,000,000 төгрөгийн эрх

2-р байр: Өргөмжлөл, 700,000 төгрөг, BAAZ системийг ашиглах 700,000 төгрөгийн эрх

Тусгай байр: Өргөмжлөл, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн сургалтад суух эрх, BAAZ системийг ашиглах 400,000 төгрөгийн эрх

БҮРТГЭЛ

Олимпиадад оролцохыг хүсэгчид 2015 оны 4-р сарын 01-ны өдрийн 09:00 цагаас 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагийн хооронд онлайнаар www.baaz.mn сайтад бүртгүүлнэ.
Бүртгэл үнэ төлбөргүй.

Тэмцээнд бүртгүүлэх дараалал:
(Хэрэв тa Baaz системд бүртгэлтэй бол 2 дахь алхам руу шилжинэ үү.)
1. Ta Baaz системд бүртгэлгүй бол товчийг дарж бүртгүүлнэ.

2. товчийг дарж Baaz системд нэвтрэн орно.

3. "Татварын бүртгэл 2015" хуудас руу орж тэмцээнд бүртгүүлнэ.

Санаачлагч:

Хамтран зохион байгуулагч :

Ерөнхий ивээн тэтгэгч:

Дэмжигч байгууллага:

Тэмцээний удирдамж-тай танилцана уу.

Холбоо барих утас: 76118989, 7000-7001
www.cpta.mn     www.facebook.com/baazmn