МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ, МУ-ЫН ТАТВАРЫН ИТГЭМЖИТ ЗӨВЛӨХ Я.МИШИГЛҮНДЭНГИЙН НЭРЭМЖИТ

“ТАТВАРЫН БҮРТГЭЛ-2017”

УЛСЫН IV ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

"ТМЗ" нийгэмлэгээс нягтлан бодогч, мэргэжилтнүүдийн татварын мэдлэг чадварыг сорих нээлттэй, онлайн олимпиадыг зохион байгуулж байна. Олимпиадад татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, нягтлан бодогч, татварын улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан Та бүхнийг оролцохыг урьж байна.

ЗОРИЛГО:
Тус олимпиад нь татварын бүртгэлийн чиглэлээр орон даяар нээлттэй зохион байгуулагдах бөгөөд оролцогчдын ур чадварыг нээн илрүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээ бий болгоход туслах үндсэн зорилготой.

ХАМРАХ ХҮРЭЭ:
Олимпиадад оролцогчдыг мэргэшлийн түвшингээр дараах 2 бүлэгт хуваах бөгөөд бүртгүүлэх үедээ олимпиадад оролцох өөрийн түвшинг сонгоно.
1-р бүлэг: Нягтлан бодогчид
2-р бүлэг: Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан сурагчид

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХУГАЦАА:
Олимпиад нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.
1-р үе шат: 2017 оны 11-р сарын 16-нд 14:00 - 16:30 цагийн хооронд онлайнаар
2-р үе шат: 2017 оны 11-р сарын 23-нд 13:00 - 18:00 цагийн хооронд танхимд зохион байгуулна.

БҮРТГЭЛ:
Олимпиадад оролцохыг хүсэгчид 2017 оны 11-р сарын 01-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагийн хооронд онлайнаар www.baaz.mn цахим хуудаст бүртгүүлнэ. Бүртгэл үнэ төлбөргүй.

ШАЛГАРУУЛАЛТ:
Нэгдүгээр үе шатны шалгаруулалт:

  • Мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг шалгах 50 ширхэг энгийн асуулт, 50 ширхэг бодолттой асуулт бүхий онлайн тестийн хэлбэрээр явагдана.
  • Олимпиадын үргэлжлэх хугацаа 2 цаг 30 минут
  • Оролцогч нь өөрийн хүссэн байршлаас интернэтэд холбогдон оролцоно.
  • Тэмцээнийг нээх, хаах хугацааг урьдчилан тохируулсан тул зөвхөн товлосон хугацаанд тэмцээнд оролцох боломжтойг анхаарна уу.
  • Оролцогчдын тестийг програмын аргаар автоматаар дүгнэнэ.
  • Оролцогчийн тестийн үр дүнг оролцогчийн и-мэйл хаяг руу илгээнэ.
  • 1-р шатны шалгаруулалтаас бүлэг тус бүрээс хамгийн өндөр үнэлгээ авсан 20 оролцогч 2-р үе шатанд оролцох эрх авна.
  • Нийт оролцогчдын дүнг бүртгэлийн дугаараар тэмцээн хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.baaz.mn, www.cpta.mn сайтаар нээлттэй мэдээлнэ.
  • Олимпиад дууссаны дараа тестийн зөв хариултыг www.baaz.mn, www.cpta.mn цахим хуудаст нээлттэй байршуулна

Хоёрдугаар үе шатны шалгаруулалт:
  • 2-р үе шатанд оролцох эрх авсан оролцогчдыг www.baaz.mn, www.cpta.mn цахим хуудаст нээлттэй зарлана. Мөн оролцогч нэг бүрт тусгайлан мэдэгдэнэ.
  • 2-р шатны тэмцээнд оролцогч нь зохион байгуулагчдын зарласан газарт /танхимд/ өөрийн биеэр ирж оролцоно.
  • Татварын тооцоолол, бүртгэл, тайлагнал бүхий цогц бодлого бодож татварын тайлан бэлтгэх хэлбэрээр явагдана.
  • Цогц бодлогын хариуг зохион байуулагчдын тогтоосон шалгуураар дүгнэнэ.
  • Бүлэг тус бүрт хамгийн өндөр оноо авсан 2 оролцогчийг шалгаруулна.
  • 2-р шатны тэмцээний дүнг тэмцээн хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.baaz.mn, www.cpta.mn сайтаар нээлттэй мэдээлнэ.
  • Олимпиад дууссаны дараа дүгнэх шалгуурыг www.baaz.mn, www.cpta.mn цахим хуудаст нээлттэй байршуулна.

ШАГНАЛ:

1-р бүлэг:

  • 1-р байр: Өргөмжлөл, 800 000, BAAZ системийг ашиглах 800 000 төгрөгийн эрх
  • 2-р байр: Өргөмжлөл, 500 000, BAAZ системийг ашиглах 500 000 төгрөгийн эрх
  • 3-р байр: ТМЗН-с зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 200 000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах 200 000 төгрөгийн эрх


2-р бүлэг:

  • 1-р байр: Өргөмжлөл 500 000, BAAZ системийг ашиглах 500 000 төгрөгийн эрх
  • 2-р байр: Өргөмжлөл, 300 000, BAAZ системийг ашиглах 300 000 төгрөгийн эрх
  • 3-р байр: ТМЗН-с зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 100 000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах 100 000 төгрөгийн эрх


Санаачлагч:
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Хамтран зохион байгуулагч:
“Новасофт” ХХК

Дэмжигч байгууллага:
Сангийн яам
Татварын ерөнхий газар
Холбоо барих:
Утас: 76118989, 7000-7001
Цахим хуудас: www.cpta.mn, www.baaz.mn , www.facebook.com/baazmn