МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ, МУ-ЫН ТАТВАРЫН ИТГЭМЖИТ ЗӨВЛӨХ Я.МИШИГЛҮНДЭНГИЙН НЭРЭМЖИТ

"ТАТВАРЫН БҮРТГЭЛ-2018"

УЛСЫН V ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

"ТМЗ" нийгэмлэгээс нягтлан бодогч, мэргэжилтнүүдийн татварын мэдлэг чадварыг сорих нээлттэй, онлайн олимпиадыг зохион байгуулж байна. Олимпиадад татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, нягтлан бодогч, татварын улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан Та бүхнийг оролцохыг урьж байна.

ЗОРИЛГО:
Олимпиадад оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхжүүлэхэд оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:
Оролцогчдыг 2 бүлэгт хуваана.
1-р бүлэг: Нягтлан бодогч, Татварын улсын байцаагч
2-р бүлэг: Их дээд сургуулийн оюутан

ХЭЛБЭР, ХУГАЦАА
Олимпиад нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.
1-р үе шат: 2018 оны 11-р сарын 23-нд 14:00 - 16:30 цаг/цахимаар/
2-р үе шат: 2018 оны 11-р сарын 30-нд 13:00 - 18:00 цаг/танхимд/

БҮРТГЭЛ:

Эхлэх хугацаа: 2018 оны 11-р сарын 06-ны 9:00 цаг

Дуусах хугацаа: 2018 оны 11-р сарын 22-ны 18:00 цаг хүртэл

www.baaz.mn цахим хуудсаар үнэ төлбөргүй бүртгэнэ.

ШАЛГАРУУЛАЛТ:
Нэгдүгээр үе шат:
  • Олимпиадыг нээх, хаах хугацааг урьдчилан тохируулсан тул зөвхөн товлосон хугацаанд оролцох боломжтой.
  • Олимпиадын үргэлжлэх хугацаа 2 цаг 30 минут
  • Оролцогч нь өөрийн байгаа газраас интернэтэд холбогдон оролцоно.
  • Мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг шалгах 50 ширхэг энгийн асуулт, 50 ширхэг бодолттой асуулт бүхий цахим тест ажиллах хэлбэрээр явагдана.
  • Тестийг програмын аргаар автоматаар дүгнэнэ.
  • Оролцогчийн тестийн үр дүнг оролцогчийн и-мэйл хаяг руу илгээнэ.
  • 1-р шатны шалгаруулалтаас бүлэг тус бүрээс хамгийн өндөр үнэлгээ авсан 20 оролцогч 2-р үе шатанд оролцох эрх авна.
  • Нийт оролцогчдын дүнг бүртгэлийн дугаараар тэмцээн хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.baaz.mn, www.cpta.mn сайтаар нээлттэй мэдээлнэ.
  • Тестийн зөв хариултыг шалгаруулалтын дараа www.baaz.mn, www.cpta.mn цахим хуудаст нээлттэй байршуулна

Хоёрдугаар үе шат:
  • 2-р үе шатанд оролцох эрх авсан оролцогчдыг www.baaz.mn, www.cpta.mn цахим хуудаст нээлттэй зарлана.
  • 2-р шатны тэмцээнд оролцогч нь зохион байгуулагчдын зарласан газарт /танхимд/ иргэний үнэмлэхтэй, өөрийн биеэр ирж оролцоно.
  • Татвар ногдуулалт, тайлагнал, бүртгэл бүхий цогц бодлого бодож, татварын тайлангийн маягт бөглөх хэлбэрээр явагдана.
  • Цогц бодлогын хариуг зохион байуулагчдын тогтоосон шалгуураар дүгнэнэ.
  • Бүлэг тус бүрт хамгийн өндөр оноо авсан 2 оролцогчийг шалгаруулна.
  • 2-р шатны тэмцээний дүнг тэмцээн хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.baaz.mn, www.cpta.mn сайтаар нээлттэй мэдээлнэ.
  • Олимпиад дууссаны дараа дүгнэх шалгуурыг www.baaz.mn, www.cpta.mn цахим хуудаст нээлттэй байршуулна.

ШАГНАЛ:

2 дугаар шатанд шалгарч үлдсэн хүн бүрт Baaz системийг ашиглах 60000 төгрөгийн эрхийн бичиг олгоно.

1-р бүлэг Нягтлан бодогч, Татварын байцгаагч:

  • 1-р байр: Өргөмжлөл, 800 000,
  • 2-р байр: Өргөмжлөл, 500 000,
  • Тусгай байр: Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 200 000 төгрөгийн эрхийн бичиг

2-р бүлэг Оюутан:

  • 1-р байр: Өргөмжлөл 500 000,
  • 2-р байр: Өргөмжлөл, 300 000,
  • Тусгай байр: Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 100 000 төгрөгийн эрхийн бичиг.
Санаачлагч:
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Санаачлан хамтран зохион байгуулагч:
"Бааз Систем" ХХК

Дэмжигч:
Сангийн яам
Татварын ерөнхий газар Эйч Эл Би Монголиа Аудит ХХК
Холбоо барих:
Бүртгэлтэй холбоотой мэдээллийг: 70007001
Зохион байгуулалттай холбоотой мэдээллийг: 76118989
Цахим хуудас: www.cpta.mn, www.baaz.mn , www.facebook.com/baazmn