ЗОРИЛГО:

Олимпиадад оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхжүүлэхэд оршино.


ХАМРАХ ХҮРЭЭ:

Нягтлан бодогч, санхүүч, татварын улсын байцаагч, их дээд сургуулиудын оюутан залуусыг хамрах бөгөөд оролцогчдыг дараах 2 бүлэгт хуваана.
  • 1-р бүлэг: Нягтлан бодогч, Татварын улсын байцаагч;
  • 2-р бүлэг: Их дээд сургуулийн оюутнууд


ҮЕ ШАТ, ХУГАЦАА:

Олимпиадыг 2 үе шаттай зохион байгуулна.
1-р үе шат: 2020 оны 11-р сарын 11-нд 14:00 - 16:30 цагийн хооронд /цахимаар/
2-р үе шат: 2020 оны 12-р сарын 14-нд 13:00 - 18:00 цагийн хооронд /танхимд/


ШАГНАЛЫН САН:


Нэгдүгээр бүлэг Нягтлан бодогч:
  • 1-р байр: Өргөмжлөл, 600,000 төгрөг,
    BAAZ системийг ашиглах
    600,000 төгрөгийн эрх
  • 2-р байр: Өргөмжлөл, 400,000 төгрөг, BAAZ системийг ашиглах 400,000 төгрөгийн эрх
  • 3-р байр: Өргөмжлөл, 200,000 төгрөг, BAAZ системийг ашиглах 200,000 төгрөгийн эрх,
Хоёрдугаар бүлэг Оюутан:
  • 1-р байр: Өргөмжлөл 500,000 төгрөг, BAAZ системийг ашиглах 500,000 төгрөгийн эрх
  • 2-р байр: Өргөмжлөл, 300,000 төгрөг, BAAZ системийг ашиглах 300,000 төгрөгийн эрх
  • 3-р байр: Өргөмжлөл, 200,000 төгрөг, BAAZ системийг ашиглах 200,000 төгрөгийн эрх

БҮРТГЭЛ:


Олимпиадын бүртгэлийг www.baaz.mn цахим хуудсаар 2020 оны 10-р сарын 26-ны 11:00 цагаас эхэлж, 2020 оны 11-р сарын 10-ны 18:00 цаг хүртэл үнэ төлбөргүй бүртгэнэ.


Тэмцээнд бүртгүүлэх дараалал:
(Хэрэв тa Baaz системд бүртгэлтэй бол 2 дахь алхам руу шилжинэ үү.)
1. Ta Baaz системд бүртгэлгүй бол товчийг дарж бүртгүүлнэ.

2. товчийг дарж Baaz системд нэвтрэн орно.

3. "Татварын бүртгэл 2020" хуудас руу орж тэмцээнд бүртгүүлнэ.

4. Бүртгэл -> Бүртгэл засах -> Мэдээллээ бөглөөд "хадгалах" үйлдэл хийснээр бүртгэл баталгаажна.