ЗОРИЛГО:
Олимпиадад оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхжүүлэхэд оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Нягтлан бодогч, санхүүч, татварын улсын байцаагч, их дээд сургуулиудын оюутан залуусыг хамрах бөгөөд оролцогчдыг дараах 2 бүлэгт хуваана.
- 1-р бүлэг: Нягтлан бодогч, Татварын улсын байцаагч;
- 2-р бүлэг: Их дээд сургуулийн оюутнууд
ҮЕ ШАТ, ХУГАЦАА:
Олимпиадыг 2 үе шаттай зохион байгуулна.
1-р үе шат: 2020 оны 11-р сарын 11-нд 14:00 - 16:30 цагийн хооронд /цахимаар/
2-р үе шат: 2020 оны 12-р сарын 14-нд 13:00 - 18:00 цагийн хооронд /танхимд/
ШАГНАЛЫН САН:
Нэгдүгээр бүлэг Нягтлан бодогч:
- 1-р байр: Өргөмжлөл, 600,000 төгрөг,
BAAZ системийг ашиглах
600,000 төгрөгийн эрх
- 2-р байр: Өргөмжлөл, 400,000 төгрөг,
BAAZ системийг ашиглах
400,000 төгрөгийн эрх
- 3-р байр: Өргөмжлөл, 200,000 төгрөг,
BAAZ системийг ашиглах
200,000 төгрөгийн эрх,
Хоёрдугаар бүлэг Оюутан:
-
1-р байр: Өргөмжлөл 500,000 төгрөг,
BAAZ системийг ашиглах
500,000 төгрөгийн эрх
-
2-р байр: Өргөмжлөл, 300,000 төгрөг,
BAAZ системийг ашиглах
300,000 төгрөгийн эрх
-
3-р байр: Өргөмжлөл, 200,000 төгрөг,
BAAZ системийг ашиглах
200,000 төгрөгийн эрх